Японы уламжлалт цаас нугалах урлаг бөгөөд Оригами гэдэг үгийн утга нь ори (折) буюу нугалах, гами (紙) буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр Цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг юм байна. Хамгийн нэр хүндтэй оригами нь цаасан шувуу юм. Цаасан шувууг энх тайвны билэг тэмдэг хэмээх нь бий.
Криштиан Марианчиуч хэмээх залуу 1000 өдөр дараалж тасралтгүй оригами буюу цаасан нугалах урлалаар шувуу бүтээжээ. Тэрбээр 1000 өдөр дараалж хийсний дараагаар завсарлага авсан ч, одоо хүртэл тус урлалаа хийсээр байдаг байна.
Криштиан шувуугаа бүтээхдээ Грекийн домог, Японы үлгэр зэргээс санаа авчээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулъя.
Цаасан шувуу /фото/ | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.