Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-11-30 14:19:08

2020 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Нийт нутгаар хүйтэн хэвээр байна -

Хур тунадас: 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.  

Салхи: Ихэнх хугацаанд 5-10 м/с, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн, ихэнх хугацаанд говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байх төлөвтэй байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй