![](/uploads/202012/news/thumb/e33443beb917747d07caa6d424113f7e_x3.jpg)
ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн Нэгдүгээр баг Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын хавьтлуудад PCR шинжилгээг хийж байна.
Явуулын лаборатори ажилласнаар сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж цаг алдахгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдлээ. ЗӨСҮТ, Архангай аймгийн Зоонозын өвчин судлал төвийн мэргэжилтнүүд голомтонд хамтран ажиллаж байна.
ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байна | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.