Шууд Chart

Дэлхийн хамгийн ганцаардмал зааныг Камбож улсад авч иржээ

2020-12-02 11:20:09

Кааван нэртэй зааныг Пакистан улсаас Камбож руу амжилттай тээвэрлээд байна. Пакистаны амьтны хүрээлэнд туйлын хүнд нөхцөлд амьдарч байсан энэ заан дэлхийн хамгийн ганцаардмал амьтан гэсэн хочтой юм. 

Кааван Пакистаны Исламабад хотын жижигхэн амьтны хүрээлэнд 35 жил амьдарсны дараа ийнхүү суллагдаж байна. Түүний хамтрагч 2012 онд үхсэний дараа Кааван улам бүр ганцаардах болжээ. Тав тухгүй орчин, эрүүл бус хоол зэргээс үүдэн энэ заан жингийн илүүдэл болсон байна. Олон улсын амьтан хамгаалах хэд хэдэн байгууллага төдийгүй Америкийн поп дуучин, жүжигчин Шер  Кавааныг Пакистаны амьтан хүрээлэнгээс суллах, Камбож улсын дархан цаазтай газар руу шилжүүлэх кампанит ажлыг өрнүүлсэн юм. Поп дуучны хуулийн баг Кааванг суллуулахаар шүүхэд хандаж, амьтны эрхийн төлөөх тэмцлийг өрнүүлсэн юм. Дуучин Шер дэлхийн хамгийн ганцаардмал заан хочтой Кааванг Камбож улсад авчраад байгаа явдалд туйлаас баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Энд тус заан дархан цаазтай газарт байгальд дур зоргоороо байх, бусад зааны сүрэгтэй хамт амьдрах боломж нээгдэж байна. Тус зааныг 1985 онд Шри Ланк Пакистанд бэлэг болгон өгч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн ганцаардмал зааныг Камбож улсад авч иржээ  
Үзсэн: 3338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй