
2020 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Ихэнх хугацаанд салхи, шуургатай, жавартай хүйтэн, 10-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна -
Хур тунадас: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутаг, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд 6-11 м/с, 9, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говь, талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 12-17 хэм, 10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 32-37 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.