Шууд Chart

Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна

2020-12-07 13:00:26

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
 

Энэ үеэр шуурхай бүлэг нь тус аймгийн болон сум Онцгой комиссын шуурхай штаб, хилийн боомтын отряд, хилийн мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй 5 удаагийн уулзалтыг хийж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж Эрээнцав боомтоор 76 цс буюу 72368 тн нефтийн бүтээгдэхүүн импортолж, 36 пв буюу 2368 тн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлосон байна
 
Шуурхай  бүлэгт МХЕГ, ТЕГ, ЭМЯ, ЗТХЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл ажиллаж байгаа аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй