Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

2020-12-09 11:08:03

ЭМСХХ-4 төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүргийн 157.000 хүн амд үйлчлэх жишиг нэгдсэн эмнэлэг нь нийт 200 ортой, 16.000 м2 талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Энэхүү эмнэлэг нь олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын  тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.
 

Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээнд том ахиц гарч байгаа бөгөөд ковидын үед тус эмнэлэг нь 100 орын хүчин чадалтайгаар тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй