
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 4-9 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 13-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.