Шууд Chart

Өндөг худалдаж авахдаа юуг анхаарвал зохилтой вэ?

2013-07-15 14:09:31

 

Бидний хоол хүнсний хэрэгцээнд өдөр тутам хэрэглэгдэж байдаг хүнсний нэгд яах аргагүй өндөг багтаж байдаг. Өндөг ямар улсаас ирж зарагдаж байгаагаас хамаараад үнэний хувьд, чанарын хувд ч ялгаатай байдаг билээ. Тэгвэл юуг анхаарвал зохих вэ?
·         Цайны газар зориулагдсан  өндөгнүүд нь гурван төрлийн байдаг. Үүнд шинэхэн өндөг /авчирсанаас хойш 30 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалсан/, хөргөгчний өндөг /хөргөгчинд 30  хоногоос илүү хугацаагаар хадгалсан/, шохойжуулсан өндөг /шохойжуулсан уусмалд хадгалсан/ гэж тус тус ялгаж үздэг.
·         Хэрвээ хальсан дээр огноог нь тэмдэглэсэн тэмдэг дарсан байвал тийм өндөг хоолны дэг барьсан хүмүүст зориулагдсан дэлгүүрт авчраад тав хоногч болоогүй байдаг аж.
·          Бүх өндгийг чанар, жинг нь харгалзан хоолны дэг барьдаг хүмүүст зориулагдсан болон цайны газрын гэж ялган, нэгдүгээр ба хоёрдугаар гэсэн хоёр категорид хуваадаг. Хоёрдугаар категорийн өндөг нь арай бага жинтэй, арай дутуу чанартай байдаг боловч чанарлаг шинэ байдаг.
·         Хоолны дэг барихад зориулагдсан өндөг нь цоо шинэ байдаг тул тийм дэг барьдаг хүмүүст болон хүүхдийн хүнсэнд ашиглахад нэн тохиромжтой.
·         Цайны газрын өндөг нь саванд чанах, шарахад нэн тохиромжтой байдаг.
·         Шохойжуулсан өндгийг гадаад байрлалаар нь ялган таньж болдог. Ийм өндөг хэврэг, хальсны гадаргуу толигор биш, шохойн өнгөөр нимгэн хучигдсан байдаг. Тийм өндгөнд хүрмэгц шохойн ор мөр хуруун дээр үлддэг. Шохойжуулсан өндөг чанарлаг байдаг бөгөөд омлет бэлтгэх, шарах, таташ, шанзанд нэмэлт болгон ашиглах буюу бүтээгдэхүүнд зуурч хэрэглэхэд тохиромжтой байдаг.  
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өндөг худалдаж авахдаа юуг анхаарвал зохилтой вэ?  
Үзсэн: 2247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2013-07-16 00:00
Сэтгуулчээ! Та орчуулахдаа найрлагын алдааг шалгаж бна уу. Монгол хэлний найрлагаа анхаараач

Бидэнтэй нэгдээрэй