Шууд Chart

Морин хуурын олон улсын наадам эхэллээ

2014-04-28 09:01:29

Дэлхий дахинд морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын наадам" дөрөв дэх удаагаа болох гэж байна.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олон улсын наадам нь энэ сарын буюу дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн ирэх тавдугаар сарын 1-нд болох юм. Морин хуурыг сурч, судлаж буй олон улсын сонирхогч судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлхий дахинд морин хуур хөгжмийг таниулан сурталчилдаг тус олон улсын наадмыг анх 2008 онд зохион байгуулсан.
 
Түүнээс хойш 2010 онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд мэргэжлийн болон сонирхогч морин хуурчдын, Морин хуур зэмсэг урлаачдын уралдааныг зохион байгуулсан бол 2012 онд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ онд “Морин хуурын олон улсын наадам”-ын хүрээнд морин хуур сонирхогч, урлаачдын уралдаан, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэнэ.
Нийтэлсэн: Б.Баярт

Морин хуурын олон улсын наадам эхэллээ   
Үзсэн: 1788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй