Шууд Chart

Олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тоглолт болно

2014-04-28 09:31:00

Өнгөрсөн 2013 онд дэлхийн хөлбөмбөгийн холбооны төслөөр 5000 үзэгчийн суудалтай болсон, мөн шинээр хиймэл зүлгэн талбай ашиглалтад авч, үзэгчдийн суудлыг тойруулан битүү хашаажуулж, хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй болсон нь олон улсын тэмцээн зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна.

Энэ хүрээлэнд “AFC PRESIDENT’S CUP-2014” хөлбөмбөгийн олон улсын тэмцээний хэсгийн тоглолтыг энэ оны зургаадугаар сарын 1-10-нд зохион байгуулж, шаардагдах 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.  

Азийн хөлбөмбөгийн мэргэжлийн клубүүдийн хооронд болдог тус тэмцээнд, манай Үндэсний лигийн удаа дараагийн аварга, “Эрчим” клуб гурав дахь жилдээ оролцохоор шалгарчээ.

Энэ тэмцээний хэсгийн тоглолтууд Монгол, Филиппин, Шриланк гурван улсад болох бөгөөд энэ удаад Бангладеш, Бутан, Камбож, Тайвань, БНАСАУ, Непаль, Пакистан, Филиппин, Шриланк зэрэг 11 орны шилдэг клуб тоглох юм.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тоглолт болно  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй