Шууд Chart

Орон нутагт молекул биологийн түргэвчилсэн оношилгоо хийх чадавхыг бүрдүүллээ

2020-12-16 12:42:59

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутаг дах оношилгооны чадавхийг сайжруулах, зоонозын гаралтай халдварт өвчнийг газар дээр нь хугацаа алдахгүйгээр найдвартай оношилдог болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүдийг хагас цагийн хугацаанд 16 дээжийг ДНХ-туузан хромаграфын аргаар хээрийн болон суурин нөхцөлд шинжлэх боломжтой, хос ажиллагаатай Quick Mobile машинаар хангах үйл ажиллагааг 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Эрүүл мэндийн яамнаас тендер зарлан  анхан шатны байгууллагуудын чадавхийг сайжруулах зорилгоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн ЗӨСТ болон Нийслэлийн ЗӨСТ зэрэг 8 аймгийн ЗӨСТ-дтүргэвчилсэн оношлогооны Quick Mobile олгосныг 2020 оны 12-р сарын 14-ний өдөр  PCR-н сургалтын төгсгөлд гардуулан өглөө. Ингэснээр орон нутаг дах ЗӨСТ-үүд Quick Mobile машинаар бүрэн хангагдаж, тарваган тахал, хачгаар дамжих халдварууд, боом зэрэг зоонозын гаралтай халдваруудыг орон нутагт шууд оношилж, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах бүрэн боломжтой боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Орон нутагт молекул биологийн түргэвчилсэн оношилгоо хийх чадавхыг бүрдүүллээ   
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй