
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 20-ны 20 цагаас 12 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 35-40 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 хэм, цас багатай газраар 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна
Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.