![](/uploads/202012/news/thumb/6b7b7171e2fdfe78d2b60bc3274ab95e_x3.jpg)
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан оролцов.
Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, мөн иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг анхааруулж, цаашид халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулав.
УОК-ын Шуурхай штабын дарга тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийлээ | ||
Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.