![](/uploads/201404/news/thumb/f4fb2296fdaf7359ee2d52819be3f250_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
Тодруулбал, Төсвийн байнгын хороо 09:00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо 09:00 цагаас “Б” танхимд хуралдаж “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолыг хэлэлцэх юм. Үүнээс гадна “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд хуралдана. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэл үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хуралдана.
Гурван байнгын хороо хуралдана | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.