![](/uploads/201404/news/thumb/1a40625c924a47e66ea8f58b2ec606c9_x3.jpg)
УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Н.Энхболд нар Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан.
Гишүүд уг хуулийн төсөлд тусгагдсан боловсролын байгууллагатай холбоотой заалтын талаар өчигдөр гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиудын удирдлагатай уулзан монгол хэлний сургалтын асуудлаар санал солилцлоо.
Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа бусад орнууд эх хэлээ хамгаалах бодлогыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар багагүй судалгаа явуулсан ажээ. Түүнчлэн хуулийн төсөлд монгол хэлний ач холбогдол, баримтлах зарчмыг тусган, монгол хэлний хэрэглээний хүрээг тодотгож өгсөн байна.
Мөн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг тавдугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заах, бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчдад элссэн цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас батласан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах талаар тусгажээ. Мөн бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх хэмжээ монгол хэлний хичээлийн цагаас багагүй байхаар заасан байна.
Монгол хэлний сургалтын талаар санал солилцлоо | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.