Шууд Chart

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

2014-04-29 09:29:53

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммер Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан юм. Тэрээр Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах, Монгол банкны төлбөрийн тогтолцоог боловсронгуй болгох, Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх болон Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах нь зэрэг олон төсөл хэрэгжүүлж байгааг хэлсэн.
 
“Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах” төсөлд Азийн Хөгжлийн Сан хөнгөлөлттэй зээлээр 25 сая ам.долларын санхүүжилт олгохоор санал болгож байгаагийн зэрэгцээ төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулахад чиглэгдэж байгааг мөн хэлсэн юм.
 
Төсвийн байнгын хорооны дарга эдгээр төсөл нь эргээд үр дүнгээ өгдөг, тодорхой салбарт өөрчлөлт хийж чадсан байх хэрэгтэйг онцлоод бид төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжинэ. Ялангуяа хуучин хамтран ажиллаж байсан байгууллагуудынхаа төслийг хэрэгжүүлэн ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тэрээр энэхүү төслүүдэд хэдэн төгрөг зарцуулагдах, хэзээнээс эхлэн хэрэгжих тухай Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдөөс тодруулаад боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах нь төслийг бүрэн дэмжинэ гэдгээ хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй