Шууд Chart

Нийтийн бүжгийн шилдгүүдийг тодруулав

2014-04-29 09:33:16

Нийслэлийн 375 жилийн ойг угтан,  цэнгээнт бүжгийн “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 27 хос гурван бүжгээр оролцлоо. Эцсийн дүнгээр тэргүүн байрын шагналыг ЧД-ийн бүжигчин Цэдэндамба, Гүндэгмаа нар, хоёрдугаар байрын шагналыг СХД-ийн бүжигчин Л.Мандахцолмон, Г.Бадмаараг нар, гуравдугаар байрын шагналыг Налайх дүүргийн бүжигчин Ч.Гаанжуур, Б.Буян-Арвижих нар тус тус эзлэв.

Тэмцээний хамгийн ахмад оролцогч СБД-ийн бүжигчин 82 настай Д.Баатар, 81 настай Ж.Долгорсүрэн нар байлаа.
Нийтэлсэн: Б.Баярт

Нийтийн бүжгийн шилдгүүдийг тодруулав   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй