
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 12 дугаар сарын 27-ны 20 цагаас 12 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 25-30, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэршинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 2-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 1522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.