Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2014-04-29 11:25:13

УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа.

Хуралдааны эхэнд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналтай гишүүд гараагүй тул гишүүдээс санал хурааж олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.
 
Үүний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн бөгөөд тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, хувийн байгууллага сэргээн засварлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд урамшуулъя гэж байгааг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд урамшлын журмаар шийдээд явж болохгүй юм уу. Төр татвараа чөлөөлөөд байдаг нь буруу. Харин авсан татвараараа иргэд, байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах арга хэмжээ авч зохицуулалт хийж баймаар юм. Аж ахуйн нэгж, хувь хүнийг дэмжих болохоор орлогын болон НӨТ-ийн татвараас чөлөөлье гэдэг аргыг хэрэглэдэг. Татварыг авдаг журмаараа аваад түүнийг нь зөв зарцуулах нь чухал. Улсын төсвөөс авч байгаа хөрөнгийг орлогын татвараас хөнгөлье гэж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн юм.
 
Уг асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй