
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 30-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.