
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.
2020 оны 12-р сарын 29-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 26 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 32-37 хэм, Дархадын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 1 дүгээр сарын 4-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 1 дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эргээд чангарна.
Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.