![](/uploads/201404/news/thumb/b161badf23a4ac8f46f5f50e3473fe7d_x3.jpg)
Сангийн сайд Ч.Улааны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Сангийн сайд Лоу Живэй дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Сангийн сайд Ч.Улаан, Лоу Живэй нар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах, хоёр улсын Сангийн яамдын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл, туршлага хуваалцах асуудлаар санал солилцож, Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Сангийн яам хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор БНХАУ, Монгол Улс зэрэг Азийн 15 улс орохоор яриа хэлэлцээ хийгдэж байгаа ажээ.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.