Шууд Chart

Бөөгийн хэрэглэл худалдаалдаг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ

2014-04-29 13:00:01

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид "Нарантуул" олон улсын худалдааны төвд шалгалт явуулж, хууль бус ангийн үс, эд эрхтэн худалдаалдаг иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн байна. 

Тус төвийн хуучны гэгдэх эд зүйлс худалдаалах хэсэгт сүүлийн үед бөөгийн хэрэгсэл ихээр худалдаалах болсон аж. Бөөгийн хэрэглэл дунд амьтны эд, эрхтнээр хийсэн хэрэглэл ч цөөнгүй байдаг болсон байна. Тухайлбал, шонхор шувууны толгой, өд, чоно, үнэг, хярс, зэрэг арав гаруй амьтны арьс, бүргэдийн толгой, савар, өд, цагаан зээр, буга, гөрөөс зэрэг амьтдын эвэр, туурай зэргийг их хэмжээгээр худалдаалдаг аж.

Уг шалгалттай холбоотойгоор амьтны эд эрхтэн худалдаалж буй худалдаачид болон хууль бусаар ан ав хийсэн арав гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгээд бай
гаа ажээ. Хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн мөрдөн шалгаж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Бөөгийн хэрэглэл худалдаалдаг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэжээ  
Үзсэн: 4360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-04-29 16:44
alert("mm");
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-29 16:20
бөө бол зүгээр л шимнуусууд шдээ өөр юу ч биш
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-29 16:19
бөө бол зүгээр л чөтгөр өөр юу ч биш шдээ
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-04-29 14:54
zovoo zov boo ch gj dee luivarchid boog ni ch gsen davhar shalgaval taarna
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-29 14:39
manaih odoo boo eksportolj boldoggui yum baihdaa 2 hunii neg ni barag boo bolj bna
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-04-29 13:33
batbayar said zovshooroh yumuu daa
49.0.156.xxx [49.0.156.xxx] 2014-04-29 13:12
hiih ymaa olj ydsan sda nar
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2014-04-29 13:08
yostoi zuv shuu,odoo naad boo nertei luivarchdidtai temtseh heregtei

Бидэнтэй нэгдээрэй