Шууд Chart

Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

2020-12-30 14:57:01

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2020 оны 12 дугаар сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий,  Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2021 оны 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 1-дүгээр сарын 2-ноос нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Өнөө маргаашдаа өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй