Шууд Chart

Шилдэг зохиолын эзэд шалгарлаа

2014-04-29 14:18:38

Олонх иргэн амьдарч байгаа дөрвөн ханаа л “гэр орноо” гэж ойлгон, хэтэрхий аминчхан үзэл хандлагыг гаргах нь бий. Түүгээр зогсохгүй хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг наргүй ажилладаг зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтнуудын хөдөлмөрийг үл хайхарч, "тэд л цэвэрлэх ёстой" гэсэн байдлаар ханддаг нь нууц биш.

Тиймээс нийт иргэд болон залуусын сэтгэхүйд хүчтэй нөлөөлж, уг байдлыг өөрчлөх, хотын хөгжил иргэн бүрийн ухамсартай холбоотой болохыг ойлгуулах зорилгоор "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-аас телевизийн шторкны зохиолын уралдаан зарласан. Ингэхдээ нэгэн хэвийн хэвшмэл сэтгэлгээг бус шинэ соргог санааг тусгах үүднээс оюутан залуусын дунд уралдаанаа зохион байгуулсан.

ШУТИС-ийн харьяа КТМС-ийн Бизнесийн удирдлагын ангийн 60 оюутан, 120 гаруй зохиолоор оролцсон бөгөөд уралдааны ялагчаар Б.Нямсүрэн шалгарч 800 000 төгрөгөөр, хоёрдугаар байрт Г.Даваацэрэн 400 000 төгрөгөөр, удаах байрт Б.Сувдаа шалгарч 200 000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Уралдааныг хоёр үе шаттайгаар шүүн явуулснаас гадна шүүх бүрэлдэхүүнд сургуулийн төлөөлөл болон мэргэжлийн уран бүтээлч багтсан байсан юм. Шалгарсан зохиолуудаас сонгон телевизийн шторк хийх бөгөөд тун удахгүй иргэдийн дунд эерэг хандлага, ухамсрыг төлөвшүүлж, хотын соёлыг түгээх, зөв дадал хэвшлийг олгох, ЭЗНИЙ СЭТГЭЛГЭЭ, ИРГЭНИЙ УХАМСАР-ыг бэхжүүлэх, онцгой сонин шторк бэлэн болох нь ээ. 

Нийтэлсэн: Б.Баярт

Шилдэг зохиолын эзэд шалгарлаа   
Үзсэн: 2087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй