Шууд Chart

“Давхар дээлний” асуудлыг хэлэлцэж байна

2014-04-29 14:27:47

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм.

Тус байнгын хороонд нийт 19 гишүүн байдаг бөгөөд өнөөдрийн хуралдаанд 15 гишүүн ирсэн байна.
 
Гишүүдийн “давхар дээлийг” тайлах асуудлыг ийнхүү хэлэлцэхээс өмнө УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэн бөгөөд тэд уг асуудал дээр нэгдмэл байр суурьтай болсноо хэлсэн юм. Байнгын хорооны хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Давхар дээлний” асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй