
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
01 дүгээр сарын 03-ны 20 цагаас 01 дүгээр сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 7, 8-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Улаанбаатарт шөнөдөө 32 хэм хүйтэн | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.