Шууд Chart

Шадар сайд сурагчидтай уулзлаа

2014-04-29 15:23:03

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн зохион байгуулдаг “11 дэх хавраа үдье” уламжлалт аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 1000 сурагчийн чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордоны Их танхимд зохион байгууллаа.

“Дэгтэй монгол дэлхийд манлайлна” уриатай тус чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нээж үг хэлсэн юм. Тэрээр амьдралын шинэ замд хөл тавих гэж буй сурагчдад өөрийгөө байнга боловсруулж суралцах, номтой нөхөрлөж, гадаад хэл сурахын чухлыг онцлон захив. 
 
Уг аяны хүрээнд “Дүүргийн хөгжилд оруулах миний оролцоо” сэдэвт илтгэлийн тэмцээн, Монгол хэлний олимпиад, “Авьяаслаг багш, шавь” багш, сурагчийн хамтарсан сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, тус дүүргийн 17 сургууль өрсөлдсөн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шадар сайд сурагчидтай уулзлаа  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй