Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-01-04 14:07:39

2021 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 11-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 5-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч улам чангарч, салхитай, жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 05-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 07, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11метр, говь талын аймгуудын нутгаар секундэд 9-14 метр явган шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч нэмж чангарна. Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байх төлөвтэй байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй