Шууд Chart

Олон улсад манай хөрөнгө оруулалтыг сайшаав

2014-04-30 10:14:05

Өчигдөр Швейцарь Улсын Женев хотноо НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурал /UNCTAD/-ын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хуралдаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулах тус хуралдааныг нээж НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуеи, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар нээлтийн үг хэлсэн байна.
 
Тус хуралдааны үеэр UNCTAD, Монгол Улсын Засгийн газартай хамтран гаргасан “Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийх нь” тайланг мөн нилцуулжээ. Энэхүү тайланд 2012 оноос өмнөх Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод учирч байсан хүндрэл, бэрхшээл болон түүнийг засч сайжруулах чиглэлээр UNCTAD-аас гаргасан бодлогын хэмжээний зөвлөмжийг тусгасан аж.
 
Дээрх арга хэмжээнд НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын гишүүн орнуудын Засгийн газрын төлөөлөгчидөөс гадна Европын томоохон хөрөнгө оруулагч компаниуд, Олон улсын байгууллагын нийт 100 орчим төлөөлөгчид оролцсон юм.
 
Хуралдааны нээлттэй хэлэлцүүлгийн хэсэгт Канад, ИБУИНВУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, Прагвай, Франц, Итали, зэрэг улс орны төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ.
 
Дээрх төлөөлөгчид UNCTAD-аас Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийсэн тайлан гаргасан явдалд болон Монгол улсын засгийн газраас нэг жилийн богино хугацаанд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр маш чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснийг сайшаав. Цаашид зөвлөмжид туссан болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг тууштай хэрэгжүүлэх, ялангуяа ил тод, тодорхой, тогтвортой байдлыг хадгалаж ажиллах нь нэн чухал болохыг онцлов. Мөн Монгол улсад хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа энэ үеэр илэрхийлжээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсад манай хөрөнгө оруулалтыг сайшаав  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй