Шууд Chart

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

2014-04-30 11:00:31

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хүрэлцэн ирснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Тус байнгын хороо өчигдөр хуралдахаар товлосон байсан ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан хойшилсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж, өнөөдөр хуралдахаар болсон юм. 
 
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн ”Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
 
Үүний дараа “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийн шийдвэрлэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй