Шууд Chart

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо

2014-04-30 11:04:14

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит наймдугаар хуралдаан  боллоо. Хуралдаанаар бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд “Эм Эй Эф” ХХК, “Тэнгэр аз инвест” ХХК, “Уггарвал” ХХК, “Даймондкапитал” ХХК, “Тунамалкапитал” ХХК, “Сайред” ХХК, “МТМЖТ” ХХК, “Саранфинанс” ХХК, “Номинцэнгэл” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн “Нарансансар ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Бал дивидэнд” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олгожээ. Харин “Элсэн сарнай” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож “Тунгалаг-Энхжин” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзлаа.

Нийтэлсэн: Б.Баярт

Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо   
Үзсэн: 1992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй