Шууд Chart

Г.Баярсайхан: Намын гишүүний “амыг барих” нь зохисгүй үйлдэл

2014-04-30 11:14:51

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэнтэй холбоотойгоор АН дотор ихээхэн зөрчилдөөн үүссэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Бурмааг АН­-аас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо нь гаргасан нь шүүмжлэл дагуулаад буй юм. Түүнийг намынх нь журмын нөхөд хамгаалж байр сууриа илэрхийлэх болсон нь зөрчилдөөнийг улам ширүүсгэж байгаа.

Намын дарга, удирдлагуудын зүг хатуу үг чулуудаж, шүүмжлэлтэй ханддаг гишүүд цөөнгүй байгаа. Тэдгээр гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Г.Баярсайхан УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх нь улс төрийн зохисгүй үйлдэл гэж үзэж буй ажээ.

Тэрээр “Би Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дэмжихгүй байгаа. Манай улс ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу санал өгөх эрхтэй. УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээс үл хамаарч байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. АН бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн гишүүнийг би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа. Тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүндээ үнэнч байх ёстой. Намын гишүүний “амыг барих” нь зохисгүй үйлдэл” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Баярсайхан: Намын гишүүний “амыг барих” нь зохисгүй үйлдэл  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй