Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий Хэрмэн цав нь 10 гаруй км үргэлжилдэг. Улмаар 100-200 метр гүнзгий, их ганга жалгатай мөргөцөг юм. Хэрмэн цавд хайлаас, тоорой, сухай модоор хүрээлүүлсэн үзэсгэлэнт баянбүрд олон бий.
Энэхүү гайхамшигт газраас эртний үлэг гүрвэл, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамлын олдворыг нээн илрүүлсэн нь Монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан.
Гэрэл зургийг: Х.Сэргэлэнбат
Монголын хамгийн том цав "Хэрмэн цав" | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.