МУИС-ийн дэргэдэх Математикийн хүрээлэнгийн 40 жилийн ойн арга хэмжээ өчигдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд болж өнгөрлөө.
Тус ойн арга хэмжээнд Монголын математикийн салбарын шилдэг эрдэмтэн, судлаач, академич, доктор, профессорууд болон энэхүү салбараас төрөн гарсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн юм.
Монгол Улсын ардын багш, профессор Лувсанцэрэнгийн Шагдарын санаачилгаар тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу 1974 онд Математикийн хүрээлэнг ШУА-ийн дэргэд байгуулсан бөгөөд 1997 онд Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор МУИС-ийн харьяанд шилжүүлсэн түүхтэй ажээ.
Математикийн хүрээлэн 40 жилийнхээ ойг тэмдэглэв | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.