Шууд Chart

Ээлжит цахим ярилцлага боллоо

2014-04-30 17:26:13

УИХ-ын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн М.Энхболд, Су.Батболд нарын орон нутгийн удирдлагатай хийсэн ярилцлагаар үргэлжиллээ.

Цахим ярилцлагад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, УИХ-ын гишүүдийн Ажлын албад, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
 
Цахим ярилцлагын үеэр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат оролцогчдыг танилцуулаад аймгийнхаа хэмжээнд 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн ажил, нөхцөл байдлын талаар мэдээллээ. УИХ-ын гишүүд мэдээлэл сонссоны дараа аймгийн удирдлагад асуулт тавьж ярилцсан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ээлжит цахим ярилцлага боллоо  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй