Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, боловсролд мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчилнэ | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.