Шууд Chart

Ноос, ноолуурын салбарынхан асуудлаа хэлэлцлээ

2014-04-30 17:34:36

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын ноос, ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр компани болон ноос, ноолуурын холбооны захирал удирдлагууд оролцон Монгол Улсын ноолуур боловсруулах салбарын үйлдвэрүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээлийн талаар санал солилцож, илтгэлүүдийг сонссон юм.
 
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан нээж үг хэлсний дараа “Ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үзэл баримтлал 2025 он” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу илтгэл тавилаа.
 
Хэлэлцүүлэгт оролцогчид олон санал гаргаж, шийдвэрлүүлэх асуудлаа нэгтгэн зөвлөмж гаргах юм. Гарсан зөвлөмжийг Байнгын хороо, УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулан төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ноос, ноолуурын салбарынхан асуудлаа хэлэлцлээ  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй