Шууд Chart

Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

2021-01-17 11:09:19

Японы ахлах сургуулиа төгсөгчид их сургуульд элсэн орох шалгалтаа энэ амралтын өдрүүдэд өгөх юм.  Энэ жилийн ЭЕШ-д 530 гаруй сурагч оролцохоор бүртгүүлсэн байна.

Япон даяар 700 гаруй шалгалтын төв ажиллана. Японы зарим их сургууль оюутан элсүүлэхдээ өөрсдийн гэсэн шалгалтыг авдаг аж. Гэвч цар тахалтай холбоотойгоор  сургуулиуд  бие даан шалгалт авч чадахгүй байгаа учраас энэ жилийн  улсын шалгалтын дүн мэдээнд тулгуурлаж  оюутан элсүүлэхээр төлөвлөж байгаа  их сургуулиудын тоо 866 буюу дээд түвшинд хүрчээ.

Шалгалт өгөгсөд биеийн хэм, эрүүл мэндийн нөхцөл байдлын илтгэсэн эмнэлгийн бичгийг авчрах ёстой  боловсролын албаныхан анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд их сургуульд элсэн орох шалгалт энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй