Энэ удаагийн олон улсын зуслан нь эзэн богд Чингис хааны ивээлт нутаг, түүх дурсгал, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хэнтий аймагт зохион байгуулагдахад бэлэн болоод байна. Дэлхийн болон Монгол орны өнцөг булан бүрээс хуран цуглах хэдэн мянган скаутуудын нөхөрлөл, адал явдал, дурсамж дүүрэн өдрүүд эхлэхэд ердөө 6 хоног үлдлээ.
Монголын Скаутын Холбоо (The Scout Association of Mongolia) нь хүүхэд, залуусыг бие даах чадвартай, байгаль дэлхийгээ хайрладаг, бусдад туслах сэтгэлгээтэй, манлайлагч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой олон улсын томоохон хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Тус холбоо нь 2 жил тутамд Монгол орныхоо 4 зүгийн үзэсгэлэнт нутгуудыг түшиглэн, олон мянган хүүхэд залуучуудыг нэгтгэсэн Олон Улсын Скаутын Жембори (Jamboree) зусланг уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ.
Жембори нь зөвхөн аялал зугаалга бус, залууст:
- Амьдрах ухаан, бие даах чадвар олгох
- Олон улсын залуустай соёл солилцож, найз нөхөд болох
- Байгаль хамгаалал ба нүүдэлчний соёлтойгоо танилцах хосгүй боломжийг олгодог юм.
| Олон улсын 3 дугаар Жемборид Хэнтий аймагт болно | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.