Шууд Chart

Палистены өнгөрсөн 15 жилийн түүхэн дахь анхны сонгууль болно

2021-01-17 11:44:35

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас энэ жилийн дунд үед  парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулна гэдгийг хэлсэн байна.  Одоогийн товоор бол 5 дугаар сарын 22-нд парламентын сонгууль болох бол 7 дугаар сарын 31-нд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах юм.

2006 оноос хойших анхны сонгууль  Палестины дотоод дахь улс төрийн сөргөлдөөнийг илааршуулах зорилготой гэдгийг  Ерөнхийлөгчийн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. 2006 оны сонгуулиар Хамас  хөдөлгөөн  ялалт байгуулсан санаанд оромгүй үйл явдал болсноос гадна Палестины гол хоёр улс төрийн хүчин болох Фатах болон Хамасын хоорондох зөрчилдөөн улам гүнзгийрсэн байна.

Өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Аббас нь Фатах намын гишүүн юм. Дээрх хоёр нам  нь Израилтай олон арван жил өрнүүлж буй зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар эрс ялгаатай бодлого баримталдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Палистены өнгөрсөн 15 жилийн түүхэн дахь анхны сонгууль болно   
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй