Шууд Chart

Шинэ төмөр зам барихаар болжээ

2014-04-30 17:49:54

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Төмөр замын шинэ шугам барих тухай” тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

"Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замын суурь ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай явагдаж байна. Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэн хугацаанд барьж байгуулахад төмөр замын царигийн асуудлыг яаралтай Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг төсөл санаачлагч танилцуулав.
 
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудал тулгараад байгаа. Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар уг тогтоолын төсөл боловсруулжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шинэ төмөр зам барихаар болжээ  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2014-05-01 13:23
наад ажил чинь дандаа хувийн компаниудын хийж байгаа ажилаа Батбаяр аа чин өөр юу хийгээд яваа юм бэ 450 сая ам доллар өгсөн гэж худлаа яриад байсан чинь зма тээврийн яамнаас мэдэгдэл гаргасан байна шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй