Шууд Chart

COVID-19: Үйлчилгээний газар, дэлгүүр, супермаркет, хүнсний зах, худалдааны төвд өгөх зөвлөгөө

2021-01-19 10:32:48

-Олон нийтийн үйлчилгээний газруудад орох, гарах хаалганы ойролцоо хэсгүүд, хаалганы бариул, шатны бариул, цахилгаан шат, цахилгаан шатны товчлуур, урсдаг шатны бариул зэрэг бохирдол ихтэй үйлчлүүлэгчдийн хамгийн их хүрэлцдэг  гадаргууг 3 цаг тутамд арчина.
 
-Цонхыг 2 цаг тутамд нээж агаар сэлгэх.
 
-Өдөр бүр хаасны дараа шал, тааз зэрэг хатуу гадаргууд чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа 0.015%-ийн жавелионы уусмалаар арчих эсвэл шүршинэ.
 
-Шүршиж халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1 цагийн дараа чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Олон нийтийн газрууд гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис байршуулсан байна.
 
-Үйлчилгээний төв бүр ажилчид болон үйлчлүүлэгчдийн гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

COVID-19: Үйлчилгээний газар, дэлгүүр, супермаркет, хүнсний зах, худалдааны төвд өгөх зөвлөгөө   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй