![](/uploads/201405/news/thumb/8315d1d6a04ffab9bbf8b7d326817589_x3.jpg)
“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа-1” хороололд байр авах иргэдийн бүртгэлийг Төрийн үйлчилгээний цахим машинаар бүртгэж, гуравдугаар сарын 24-ний өдрийн 18 цагт өндөрлөсөн. 14 хоногийн хугацаанд нийт 9094 хүн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 587 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлсэн байна.
Хүсэлт гаргасан нийт иргэдийн материалыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран цахим хэлбэрээр хянаж баталгаажуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр эхлүүлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар хянан баталгаажуулах ажил дууссан бөгөөд иргэд сугалаанд оролцох эрхтэй болсон эсэхээ ЭНД ДАРЖ өөрийн бүртгэлийн хуудасны кодыг оруулж шалгах боломжтой боллоо.
Сугалаанд нийт 9081 оролцох эрх авсан бөгөөд үүнээс төрийн албан хаагч 3987, залуу гэр бүл 1730, ахмад настан 2385, хөгжлийн бэрхшээлтэй 979 иргэний материал сугалаанд оролцох эрхтэй болсон байна. “Буянт-Ухаа-1” хороолол нь 1764 айлын есөн давхар бүхий 28 барилга тул нийт сугалаанд оролцох эрхтэй иргэдийн 20 хувь нь байртай болох боломжтой юм.
Сугалаа олон нийтэд нээлттэй хэлбэрээр энэ сарын 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулагдана.
“Буянт-Ухаа-1” хорооллын сугалааг 10, 11-ний өдрүүдэд МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулна | ||
Үзсэн: 3161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.