АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Жозеф Байден, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нарын тангараг өргөх ёслолын бэлтгэл ажлыг хангаж байна. Тангараг өргөх ёслолыг аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалт дор зохион байгуулах аж.
Өчигдөр тангараг өргөх ёслолын сургуулилт хийх үеэр Капитолын ордноос холгүй орших хороололд багахан дэлбэрэлт болсон нь түгшүүр зарлахад хүргэсэн байна. Түүнчлэн арга хэмжээний бэлтгэл хангаж байсан бүх ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. Тангараг өргөх ёслолын сургуулилтад Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден оролцоогүй байна. Лхагва гарагт болох Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцогчдын тоонд шинэ коронавирусний халдвараас сэргийлж хязгаар тогтоосон байгаа юм байна.
Тангараг өргөх ёслолтой зэрэгцэн эсэргүүцлийн жагсаал цуглаан болж улмаар хүчирхийлэл гарч болзошгүй гэдгээс сэргийлэн Вашингтон хот бүхэлдээ хаалт хамгаалалт бүхий цайз хот болон хувираад байна. Мөн аюулгүй байдлыг хангахад Үндэсний гвардийн 20 мянган дайчдыг дайчилж байгаа юм байна.
Хууль хяналтынхан болон тусгай албад тангараг өргөх ёслолын өдөр хийхээр төлөвлөсөн жагсаал цуглааны мэдээлэл, уриалга бүрийг сайтар хянаж шалгаж байна. Одоогоор олон нийтийн сүлжээгээр ийм уриалгууд гарч байгаа ч тусгай албад ноцтой аюул заналхийлэл алга гэж баталж байна. Вашингтоноос гадна Америкийн бусад мужуудад ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох өдөр аюулгүй байдлыг чангатгахаа эрх баригчид нь мэдээлж байна.
| АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангаж байна | ||
| Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.