Шууд Chart

Чуулган эхэллээ

2014-05-01 09:35:20

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 55.3 хувийн ирцтэй эхэлж, үндсэн зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 Нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцууллаа.
 
Тус байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр үдээс өмнөх болон үдээс хойших хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 40 орчим саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжсэн. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын зарим гишүүдээс гаргасан хажуугийн саналуудаар санал хураалт явуулж, улмаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжин энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн “давхар дээлийг” тайлах болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх ауудлыг хэлэлцэх юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулган эхэллээ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй