
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний 20 цагаас 01 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 01 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.