АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Шенгений бүсэд багтдаг улс орнууд, Их Британи, Ирланд, Бразилийн иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосн шийдвэрээ ирэх 26-ны өдрөөс цуцлах тухай зарлигт гарын үсгээ зурлаа. Шинэ коронавирусний цар тахлаас сэргийлэх зорилгоор баталсан шийдвэрээ ийнхүү цуцалсныг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Шинэ зарлигийн дагуу дээрхи улс орнуудын иргэд шинэ коронавирусний шинжилгээ өгч, сөрөг хариу авсан тохиолдолд АНУ-ын хилээр нэвтрэх боломж бүрдэх аж. Харин Хятад, Ираний иргэдий Америкийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрээ хэвээр нь үлдээжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанааас дээрхи 2 орныг эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаас татгалзаж, шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлынхаа тухай мэдээллийг цаг алдалгүй хуваалцахгүй байгаа учир ийнхүү хоригийг хэвээр нь үлдээснээ тайлбарласан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шенгений бүсэд багтдаг улс орнуудын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм.
Мөн үүнийхээ дараа Ирланд, Их Британи, Бразилийн иргэдийг энэ хоригт хамруулж байгаагаа зарласан. Гэхдээ энэ хориг зөвхөн дээрх улс орнуудын иргэдэд ч үйлчилж байсан. Эдгээр улс орнуудаас ирэх Америкийн иргэд эрүүл мэндийн зохих үзлэг шинжилгээнд хамрагдсан тохиолдолд улсын хилээр чөлөөтэй нэвтрэх боломжтой байсан юм.
| АНУ: Европ, Латин Америкийн зарим орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэрээ цуцалжээ | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.