Шууд Chart

Италийн ерөнхий сайд Контед сенатын танхим итгэл хүлээлгэжээ

2021-01-21 11:02:08

Италийн засгийн газрын тэргүүн Жузеппе Контед тус улсын  парламентын дээд танхимын гишүүд  буюу  сенатын  танхимын олонх дэмжлэг үзүүлж итгэл хүлээлгэсэн  байна.  Ингэснээр  тус улсын  эрх баригч эвсэл  задарч  бутрах аюулаас хэлтэрчээ.

Сенатын танхимын гишүүдийн 156 нь Ерөнхий сайдад  итгэл хүлээлгэж  байгаагаа  илэрхийлсэн бол  140 нь  эсрэг  санал өгсөн байна.  Харин 16 гишүүн түдгэлзсэн  санал өгчээ. Үүний өмнө  Парламентын  доод  танхимын гишүүд Ерөнхий сайд  итгэл  хүлээлгэх эсэх  асуудлаар  саналаа өгч  Контег  дэмжихээ  олонхийн саналаараа  илэрхийлсэн юм. 

Жузеппе Конте  тэргүүтэй  Италийн  сайд нарын танхим эвсэлд багтдаг Итали  Вива намаас сонгосон 2  сайд нь албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнээр улс  төрийн  хямралт  нөхцөл байдалд  ороод байсан юм.

Тодруулбал, эрх баригч  эвслийн сайд нар  огцорсноор Контегийн тэргүүлж байсан эвсэл Сенат дахь олонхийн суудлаа алдаж шинэ  холбоотон хайх хэрэгтэй болсон  төдийгүй парламент дахь итгэл хүлээлгэх  эсэх  санал хураалтыг давж  гарах шаардлагатай болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн ерөнхий сайд Контед сенатын танхим итгэл хүлээлгэжээ  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй